Мьянмарт төрийн эргэлт гарсны дараа АНУ хоригоо сэргээж болзошгүй

Мьянмар улсын цэргийн удирдагчид төрийн эргэлт хийж, эрх мэдлийг гартаа оруулан Аун Сан Су Чи зэрэг өнгөрсөн оны сонгуульд ялалт байгуулсан улс төрчдийг баривчлан саатуулаад байгаа юм. Энэ явдлын дараа АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден Мьянмар улсыг цэргийн дэглэмтэй байхад хэрэгжүүлж байсан хориг арга хэмжээгээ дахин сэргээж магадгүй хэмээн мэдэгджээ.

Даваа гарагт шинээр сонгогдсон Парламент хуралдах ёстой байсан боловч уг Парламентыг хууль бусаар суудлаа бүрдүүлсэн гэж цэргийн удирдагчид үзсэн. Өнгөрсөн 11 дүгээр сард болсон сонгуульд Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөө Үндэсний лиг нам 83 хувиар үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш цэргийн эрх мэдэлтнүүд саналын хуудсыг луйвардсан гэж буруутгах болсон юм.

Жо Байден мэдэгдэлдээ цэрэг армийн хүчин иргэдийн хүсэл сонголтыг няцаах болон итгэл үнэмшилтэй сонгуулийн дүнг үгүйсгэх оролдлогыг хэзээд гаргаж болохгүй гэжээ. . Тухайн үед Үндсэн хуулинд зааснаар цэргийн удирдагчид улс оронд онц байдал тогтоох эрх мэдэлтэй ч улс төрчдийг баривчлан саатуулах эрхгүй гэж тусгажээ. Өнгөрсөн долоо хоногт цэргийн эрх баригчид уг амлалтандаа хүрнэ хэмээн олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн ч хүрсэнгүй. Ноён Байден үргэлжлүүлэн АНУ халдлага гарсан хаана ч ардчиллыг дэмжих болно гэжээ.

 116748161 hi065462994

АНУ-аас гадна Их Британи, НҮБ, Европын Холбоо зэрэг өрнөдийн хүчнүүд Мьянмарт гарсан төрийн эргэлтийг хурцаар шүүмжлэн буруутгаад байна. .  

Хоригдож байгаа Аун Сан Су Чи дэмжигчдэдээ хандан төрийн эргэлтийг эсэргүүцэж жагсаал цуглаанд нэгдэхийг уриалаад байгаа юм. Гэсэн ч цэрэг армийн хүчнийг томоохон хотуудад тараан байршуулж, холбоо харилцааг хязгаарлаж, хөл хорио тогтоосон байдалтай байна.

 116769704 3b0204b3 0e04 41a0 a75d 2deacbc31f7d

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.