ЗХАШШ-ээс С.Эрдэнийн эзэмшиж байсан тамгыг хүчингүй гэж шийдвэрлэлээ

Мөн Ардчилсан нам дээр хэрэглэгдэж байсан тамгыг хүчингүй болгосон шийдвэрийг түдгэлзүүллээ.

Ингэснээр Ардчилсан нам дээр хэрэглэгдэж байгаа тамга сэргээгдэж хоёр тамганы асуудал дуусгавар болж байна.

Цаашид Улсын бүртгэлийн байгууллага Улс төрийн намын тухай хууль зөрчиж намын тамгыг өөр этгээдэд өгөх замаар хагарал үүсгэдэг, зохисгүй үйлдэл бүү давтагдаасай гэж нэхэмжлэгч талын өмгөөлөгч шүүх хурлын дараа онцлон тэмдэглэсэн юм. Ийнхүү Ардчилсан намын тамгатай холбоотой маргаан эцэс болж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.