Цас цэвэрлэгээтэй холбоотой маргааны улмаас хоёр хөршөө хөнөөжээ

АНУ-ын Пеннсилвани мужийн Плэйнс хотын оршин суугчдын дунд цас цэвэрлэгээний улмаас үүссэн маргаанаас болж гурван хүн амиа алдсан гэж тус хотын Цагдаагийн газрын дарга Дэйл Бинкер мэдээлэв.

Энэ долоо хоногийн даваа гарагийн өглөө хотын оршин суугч Жеффри Спэйд гудамжны нөгөө талд амьдардаг Жеймс Гой, Лиза Гой нартай маргалдаж эхэлсэн байна. 

Удалгүй Жеффри Спэйдыг гал нээснээс хойш хэдхэн минутын дараа цагдаа нар хэргийн газарт ирсэн боловч удалгүй Спэйдын байшингаас ганц буун дуу сонсогдсон бөгөөд тэрээр өөрийгөө буудан, амиа хорлосон байжээ.

Цагдаагийн газрын дарга Дэйл Бинкерийн мэдээлснээр энэ нь Спэйд ба Гой нарын хооронд гарсан анхны маргаан биш аж. Тухайн үед цагдаа нар энэ явдлын талаар мэдээлэл хүлээн аваагүй бөгөөд Жеффри Спэйд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байсан бүртгэлгүй байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.