Цагаан сарын бөхийн барилдааныг цуцаллаа
Монголын Үндэсний бөхийн холбооноос сар шинийн уламжлалт барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах болсноо мэдэгдээд байсан. Тэгвэл хоёрдугаар сарын 11-нээс нийслэл хотод хатуу хөл хорио тогтоож байгаатай холбогдуулан цагаан сарын бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргажээ.
128 бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулах талаар мэдээлэл гараад байсан. Тэгвэл УОК судалж үзээд хөл хорионы үед бөхийн барилдааныг зохион байгуулах шаардлагагүй гэж үзжээ.
Үндэсний бөхийн холбоонд барилдааныг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн байна. Сар шинийн баяр тэмдэглэхгүй тул бөхийн барилдаанд ямар нэгэн цол хэргэм олгохгүй ба бөхийн барилдааныг барилдуулах боломжгүй гэж үзэж байгааг Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.