420 мянган өрх тус бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулна

Улсын онцгой комиссийн өчигдрийн /2021.02.03/ хуралдаанаар цагаан сарын битүүний өдрөөс буюу энэ сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих шийдвэр гарсан.

Хөл хорио тогтоосон энэ хугацаанд цар тахлын тархалтыг таслан зогсоож, голомтыг хумих зорилгоор  “Нэг хаалга-Нэг шинжилгээ” зарчмаар 420 мянган өрх тус бүрээс нэг хүнийг PCR шинжилгээнд хамруулахаар тооцоолсон байна.

Уг ажилд  ЭМЯ, Онцгой, Мэргэжлийн хяналт, Тагнуул, Цагдаа, Дотоодын цэрэг, сонсогчид, нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, албан хаагчдыг дайчлан ажиллуулна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.