LIVE: Халдвар гарсан гэдэг шалтгаанаар "Аз жаргал" хотхоныг гаднаас нь түгжээд явжээ
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны "Аз жаргал" хотхоныг батлагдсан тохиолдол гарсан гэдэг шалтгаанаар гаднаас нь түгжээд явжээ.
Хэдийгээр халдварын шинж тэмдэг илэрсэн, холбогдох албаныхан шинжилгээ хийж байгааг иргэд мэдэж байгаа ч гаднаас нь түгжиж явсан хугацаанд хүүхэд, хөгшдийн бие муудвал яах вэ, хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл яах вэ гэдэг асуулт байсан ч НОК, УОК анхаарч авч үзээгүй байна. Ингээд иргэдийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй хэмээн 72 цагийн дараа хаалгыг нь нээж өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.