Дарханд зам тавихын тулд 40-50 жилийн настай моддыг устгаж байна

Хавайд мод тарихдаа “Чи ургавал, бид амьдарна"/If you live, we all live/ гэж ерөөл хэлдэг байна. Гэвч манай улсад эсэргээр нь тарьсан моддоо тайрч устгадаг жишиг тогтоод байна.

Энэ удаад Дархан-Уул аймаг руу орох хаалганы хоёр талаар үргэлжлэн тосох моддыг зам тавих нэрээр тайрч, устгаж байгаа талаар нутгийн иргэд мэдээлжээ. Дээрх модод 40-50 жилийн настай бөгөөд дахин ийм моддыг тарьж ургуулах гэж 40-50 жил алдана гэсэн үг. Гэвч энэ моддыг устгах болсон талаар Дархан-Уул аймгийн удирдлагуудын зүгээс одоогоор тайлбар өгөөгүй байна.

Мэдээлэл хүргэхэд, манай улсын нийт газар нутгийн 10 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг бөгөөд энэ тоо жил ирэх тусам багассаар байгаа билээ. 

147712139 2747639605511020 7228687613431256077 n
.147706142 535308627450285 200188990116551147 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.