Хотын орлогч Ж.Сандагсүрэн, ЭМ-ийн дэд сайд Ш.Анхмаа нар ажлаа өгчээ
Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн ажлаа өгчээ. Түүний ажлаа өгсөн шалтгааныг олон нийт ирэх хавар Ерөнхийлөгчийн сонгуультай хамт болох СХД-ийн 28-р тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх гэж байна хэмээн таамаглаж байна. Угаас түүний хувьд СХД-ийн засаг даргаар ажиллаж байсан учир уг тойрогт ялах магадлалтай гэж үзэж байгаа аж.
Харин Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа мөн гэнэт ажлаа өгөхөөр болжээ. Түүнийг шинээр ирсэн сайд С.Энхболд нь халж, өөр дэд сайд томилох гэж байна гэж олно нийт үзэж байна.
Шинээр томилогдсон найман сайдаас одоогоор нэг нь ийнхүү дэд сайдаа солиод байна. Бусад сайд нар дэд сайдууд болон, төрийн нарийн бичгийн дарга нараа халж, сольж магадгүй гэсэн таамаг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.