Норвегийн баг, тамирчид хол тасархай тэргүүлж байна

foto wierer dorothea eckhoff tirill antholz 13 2 2020 norcis focus 2  01 

Эрэгтэй, эмэгтэй багийн буухиа төрөлд аль алинд нь Норвегийн баг алтан медаль хүртсэн бол ОХУ-ын баг энэ удаагийн ДАШТ-ээс анхны медалиа хүртсэн нь хүрэл медаль байлаа. 

Найман өдрийн дараах байдлаар Норвегийн баг, тамирчид зургаан алт, нэг мөнгө, гурван хүртэл медаль хүртсэн амжилтаар хол тасархай тэргүүлж байна. Одоогоор есөн улс 30 багц медалийг хүртээд байгаагаас Норвегийн баг, тамирчид 10 багц медалийг дангаараа хүртээд байна. 

Медалийн хүснэгт /2021.02.20/
Медалийн хүснэгт /2021.02.20/
 

Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн үнэ цэнэтэй тамирчин болох Норвегийн Т.Экхофф өчигдөр багынхаа хамтаар алтан медаль хүртлээ. Тэрээр энэ удаагийн ДАШТ-ий долоон төрөлд оролцож дөрөв алт, нэг мөнгөн медаль буюу нийт таван медаль хүртээд байна.  

ДАШТ өнөөдөр (хоёрдугаар сарын 21) албан ёсоор өндөрлөх ба эмэгтэй 12.5км, эрэгтэйчүүдийн 15км зайн бөөн гараа төрөл явагдана. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.