Амьтны хүрээлэнгийн ажилтан зааны хошуунд цохиулж амь насаа алджээ

Испанийн амьтны хүрээлэнгийн заан цэвэрлэгээ хийж байсан ажилтны толгой руу хошуугаараа цохижээ. Ажилтан толгойгоороо төмөр хашлага мөргөн нас барсан байна.

. Эрэгтэйг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч тархиндаа авсан гэмтлийн улмаас гурван цагийн дараа нас барсан байна.

Уг явдал болох үед эмэгчин заан тугалтайгаа хашаандаа байжээ. Ажилтан өдөр бүр цэвэрлэгээ хийдэг уламжлалаараа хашаа торыг цэвэрлэж байсан ажээ. Цагдаа болон амьтны хүрээлэн хамтран мөрдлөг шалгалтыг эхлүүлжээ. .

Өнгөрсөн жил Мадридын амьтны хүрээлэнд 200 кг горилла сармагчин амьтны хүрээлэнгийн ажилтан руу халдаж гар, цээж, толгойг нь гэмтээсэн явдал гарсан юм.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.