LIVE: И.Мөнхжаргал: АН-ын даргын сунгаан дээр маргалдагч талууд санал нэгдлээ

Ардчилсан нам /АН/-ын Дотоод сонгуулын хорооны дарга И.Мөнхжаргал намын даргын сунгааны тов, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийж байна. 

АН-ын Дотоод сонгуулын хорооны дарга И.Мөнхжаргал: 

-АН-ын даргын сунгаа албан ёсоор зарлагдаж байна. Даргын сунгаа УДШ-д бүртгэлтэй намын дүрмээр явагдана. Маргалдагч аль аль тал энэ тал дээр маргаан гаргахгүй гэж шийдсэн. Өөрөөр хэлбэл, УДШ-д АН-ын дүрэм бүртгэгдсэн. Энэ дүрмээр сунгаа явагдана. Намын бүх гишүүд саналаа өгөх эрхтэй. 

Намын даргын сунгаанд одоо байгаа намын дарга, дэд дарга, ТНБД нэр дэвшихгүй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.