Хаврын чуулган энэ сарын 15-нд эхэлж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөнө
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т "Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна" гэж заажээ. Энэ дагуу хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд эхэлнэ.
Хаврын чуулганы нээлттэй зэрэгцэээд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангаргаа өргөх нөхцөл үүсчээ. Түүнд Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулж, тангараг өргөх ёслол болох юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.