"Нюанс"-ын Д.Дүйнхоржавыг хөрш нь "таван цаг орилдог" хэмээн шүүхэд өгнө гэжээ

"Нюанс" хамтлагийн дуучин Д.Дүйнхоржавыг хөрш нь "Гэрийн эзэн буюу дуурийн дуучин 15-20 цагийн хооронд дууны бэлтгэл /орилдог/ хийдэг" хэмээн Зөрчлийн хуулиар шүүхэд өгнө хэмээн сүрдүүлжээ. 

Иймд Д.Дүйнхоржав "Гэртээ дуулсан гэж шүүхэд дуудагдсан анхны дуучин болох вий дээ" хэмээн бичжээ. Харин энэ талаар өөрөөс нь тодруулахад "Хаалга тогшихоор нь онгойлготол шинэ хөрш маань надад нэг бичиг өглөө. Тэгсэн намайг Зөрчлийн хуулиар шүүхэд өгч байгаагаа мэдэгдэх гэж байсан юмсанж. Ер нь сүүлийн үеийн орон сууцны хана туурга гэж ямар болчихсон юм, хүмүүсийн харьцаа зан төлөв бас ямархуу ч болсон юм. Гээд юм юм бодогдоод байж байна" гэв. 

154672760 270712394567217 2078035005652998074 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.