ВИДЕО: Тайландын Ерөнхий сайд сэтгүүлчид рүү гар ариутгагч цацжээ

Тайландын Ерөнхий сайд Прают Чан Оча  хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид рүү гар ариутгагч цацжээ. Хэвлэлийн хурлын төгсгөлд сэтгүүлчид Ерөнхий сайдаас Засгийн газрын танхимын халгаа сэлгээний талаар асуусан байна.

Энэ үеэр Чан Оча “Ерөнхий сайд хамгийн түрүүнд энэ талаар мэдэх ёсгүй биз дээ, тиймээс асуух шаардлагагүй” хэмээн дургүйлхэж хариулжээ. .

Тэрээр 2014 онд гарсан цэргийн эргэлтээс хойш Тайландын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байна. Хэвлэлийн хурал дээр сэтгүүлчдэд зүй бус хандлага гаргаж байгаа анхны тохиолдол нь энэ биш юм.

.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.