БИЧЛЭГ: Байгалийн гамшигт үзэгдэл

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна.

3 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Ховд, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Завханы нутгаар, 14-ний өдөр Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана.

Мөн энэ үеэр зарим газраар хур тунадас нойтон цас орж өмнөх өдрөөс 15-20 градусаар эрс хүйтрэх тул иргэд та бүхнийг хол замд гарахгүй байхыг анхааруулж байна.

Сонирхогчдын бичлэгүүдээс түүвэрлэн хүргэж байна.

 Өвөрхангай аймгийн Хархорин суманд яг одоо: 

Баянхонгор аймагт:

 

Баян-Өлгий аймаг. Өлгий хот:

Төв аймгийн Заамар сум: 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.