LIVE: БЗД-ийн нэгэн гэр бүл хүчтэй шуурганы үед галын аюулд өртөж, өмссөн хувцастайгаа үлджээ

БЗД-ийн 9-р хороо, 17 дугаар хэсэгт оршин суух Х.Сүхбаатарын гэр бүл энэ сарын 14-нд дэгдсэн хүчтэй шуурганы үед галын аюулд өртөж, өмссөн хувцастайгаа үлджээ. Тухайн үед бага насны гурван хүүхэд гэртээ байсан ч азаар галын аюулаас цонхоор нь аварч гаргаж чадсан байна. 

Х.Сүхбаатар: 

-Би Зүтгүүрийн депод ажилладаг юм. Ээлжээс буугаад гэртээ гурван хүүхэдтэйгээ унтаж байсан. Манайх 2-10 насны гурван хүүхэдтэй. Ах маань орж ирээд зурагт үзэж байснаа "Ямар нэг зүйл шатаад байх шиг байна" гэсэн. Гэтэл . 

Шатсан эд хогшлоо ачаад, хаях гээд байж байна. Эндээс авах юм юу ч байдаггүй юм байна. Бүгд утаа, тортогийн үнэр шингэсэн байдаг юм байна. 

Х.Октябрь: 

-Гурван хүүхдээ ахындаа байлгаж байна. Хүүхдүүд болохоор юм мэдэхгүй "Гэр маань яасан бэ" гээд асуугаад байгаа. Ангийнх нь багш эцэг, эхчүүд болон хүүхдүүдийн дунд хандивын аян зохион байгуулж байгаа гэсэн. /уйлав.сур/

Галын аюулд өртсөн энэхүү гэр бүлд туслахыг хүсвэл уншигч, үзэгч та бүхэн 5015146595 /эхнэр Х.Октъябрь, ХААН банк/ дансанд хандах юм уу, 8939-0303, 8828-5440 дугаараар Х.Сүхбаатар нартай холбоо бариарай. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.