НИТХ-ын дарга асан Д.Баттулгыг АТГ-аас шалгаж байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Баянмонгол" хорооллын урд талд байрлах 30 га газрыг Нийслэлийн Засаг дарга байсан Э.Бат-Үүлийн үед НИТХ-ын төлөөлөгчид хуваан авсан талаарх мэдээлэл өмнө нь хэвлэл мэдээллээр гарч байсан. 

"Олимпийн хотхон" байгуулна гэх нэрийн дор НИТХ-ын төлөөлөгчид хуваан авсан газрын асуудлаар тухайн үед НИТХ-ын дарга асан Д.Баттулгыг АТГ-аас шалгаж байна. 

Иргэн Г.Соёлмаагийн өгсөн гомдлоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АТГ-т хандсан бөгөөд "Д.Баттулга нарын нэр дээр баригдаж байгаа 16 давхар барилгын ажил оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах үндсэн эрхийг ноцтойгоор зөрчиж байна" гэжээ. 

battulga

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.