УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангаргаа өргөж, гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажууллаа.

Тэрбээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог болох Сэлэнгэ аймгаас сонгогдсон бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэр хоригдож, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Улсын дээд шүүхийн шийдвэрээр суллагдсан юм. 

Тангараг өргөх ёслолын ажиллагаа нэгдсэн чуулганы танхимд болох үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга асуулт асуулаа.

Тэрбээр "Жаргалтулгын Эрдэнэбат бага залуугаасаа аймгийн засаг даргаас эхлээд Сангийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан. Хариуцлагатай хүн учраас би зориудаар асууя. Одоогийн нөхцөл байдлаа шүүхээр шийдээгүй байхад яагаад тангараг өргөж байгаа юм бэ" гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Бүрэн эрх нь бүрэн хэрэгжиж байгаа парламентийн гишүүнийг цагдан хорьж, ял оноосон явдал нь Үндсэн хууль болон бусад олон хуулиудыг маш ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон. Би парламентийн тэргүүний хувиар тухайн үед мэдэгдэл гаргаж байсан. " гэлээ.

Үүний дараа Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойргоос сонгогдсон гишүүн Ж.Эрдэнэбат тангарагаа өргөлөө. Ингэснээр тэрбээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. 

160651615 3921588931230799 8538448340000129309 n1

160523351 3921589001230792 5422383800728984489 n161354310 3921588951230797 4861757826996651575 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.