Японы анчин найзыгаа буга гэж андууран бууджээ

Ан хийж байхдаа хамт явсан найзыгаа буга гэж андууран, буудаж хөнөөсөн 63 настай эрэгтэйг Японы Точиги мужийн Никко хотын цагдаа нар мэргэжлийн хайхрамжгүй байдал гаргасан гэх хэргээр баривчилжээ.

Энэхүү хэрэг энэ долоо хоногийн даваа гарагийн 14:20 цагийн орчимд болсон гэж "Fuji TV" мэдээлжээ. юм. Тэрээр ангийн хамтрагч болох 67 настай Хидетака Огивараг буга гэж андуурсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

Тухайн үед хоёр эр буга агнахаар хэд хэдэн найзын хамт ууланд гараад байжээ. Огивараг яаралтай эмнэлэгт хүргэсэн хэдий ч тэрээр аль хэдийн амьсгал хураасан байжээ.

Эх сурвалж: Japan Today

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.