Дипломат алба жүдогийн холбооны хүмүүсээр дүүрлээ

Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Сахилгын хорооны дарга Б.Пагва Монгол улсаас Бүгд найрамдах Чех улс дахь ЭСЯ-нд зөвлөхөөр томилогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Дипломат албанд ажиллаж байгаагүй, насаараа жүдо бөхийн хөгжлийн төлөө явсан хүн яагаад Монгол улсаа төлөөлдөг ЭСЯ-нд зөвлөх, төрийн дээд, тусгай албаны чухаг хүн болов гэдэг асуулт урган гарсаар байгаа. 

Дипломат албанд Монголын жүдо бөхийн холбооны хамаарал бүхий хүн томилогдож байгаа нь ганц Б.Пагваар өндөрлөхгүй шинжтэй.

Дипломат албанд ажилласан туршлагагүй хүнийг томилох нь хуульд нийцэхгүй, хэл ам гарах учир М.Бөхбатын эхнэр .

MG 04 1536x1133

Машбатын Бөхбат нь энэ оны хоёрдугаар сарын 28-нд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гараас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолыг хүртсэн. Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн зэрэглэлийн шүүгч аж.  

Дипломат албаны бус хүнд ГХЯ-ныхан хэзээнээс дургүй. Тэд нь УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хэлсэнчлэн "Зүгээр сууж, архи ууж, хүн зоддог". Хамгийн гол нь энэ салбарын туршлагагүй учир ГХЯ-ны мэргэжлийн хүмүүс өмнөөс нь ажлыг нь хийдэгт ихээр дургүйцдэг юм. 

Дипломат албанд Жүдо бөхийн холбооныхон томилогддог байдал хэдийгээр дуусах вэ? 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.