LIVE: "Энхжин хотхон"-ны оршин суугчид гүний худаг нь засварт орсноос дөрвөн хоног усгүй, зөөврийн усаар амьдарч байна

Зайсан хороололд байрлалтай "Энхжин хотхон" 500 өрхтэй. Тус хотхон оршинч суугчид гүний ус хэрэглэдэг бөгөөд худаг нь засварт орсноос дөрвөн хоног зөөврийн усаар амьдарч байгаа аж. 

Оршин суугч А.Мэндбаяр: 

-Манай СӨХ бол сайн ажилладаг. Харин манайхыг хариуцдаг "Баатар дулаан хаан" конторын үйл ажиллагаа тун тааруу. Халаалт доголдоно, ус тасарна, зоорийн давхар байнга усанд автана. Хөвүүр эвдэрчихлээ, усаа нөөцөлж байна гэж 2-3 сардаа бүтэн өдрөөр ус тасардаг байсан бол одоогоор дөрөв дэх хоног дээрээ зөөврийн усаар амьдарч байна. 

Энэ удаад худгийн насос шатсан гэсэн. Асуухаар "Засаж байна" л гэдэг. Оршин суугчид контороо солимоор байна, төрийн байгууллагаар үйлчлүүлмээр байна гэдэг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.