Авлига нэхсэн нийгмийн даатгалын байцаагчийг халжээ

Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч А.Гунгааноров нь энэ сарын 23-ны өдөр "Гложекс консалтинг" ХХК-ийн нягтлан бодохоос авлига нэхсэн баримт цахим орчимд тарсан юм. 

А.Гунгааноров нь тайлангаа илгээсэн тус компанийн нягтлан руу "Тайлангаа илгээгүй байна. Надад хаялга байхгүй юу тэ" хэмээн мессеж бичсэн нь хөдлөшгүй баримт гэж үзсэн тул СБД-ийн НД-ын хэлтсийн даргын тушаалаар түүнийг энэ сарын 26-наас ажлаас нь чөлөөлжээ. 

Тушаалд "Нийгмийн даатгалын байцаагч А.Гунгааноров нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас шан харамж нэхэн, хууль тогтоомж зөрчсөн байх тул төрийн албанд гурван ажил орох эрхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсугай" гэжээ. 

ExVIz57UUAMcwvS

ExVIz55VgAIDhth

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.