УИХ: ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томилов
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Уг асуудлыг өнөөдрийн /2021-03-26/ чуулганаар хэлэлцэх үеэр дахин завсарлага хүслээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан” гэлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Манай бүлэг ажлын хэсэг байгуулаад ажилласан. Гэвч бидэнд өгсөн цаг богино байна. Хуулиараа бол тав хоногийн хугацаанд эцсийн гишүүнийг шийдэх ёстой. Тиймээс бидэнд гурван хоногийн хуулийн хугацаа байгаа учраас АН-ын бүлэг гурав хүртэлх хоногийн хугацаатай завсарлагыг сунгах санал тавьж байна” гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт өнөөдөр 12:00 цаг хүртэл завсарлага өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.