3,200 жилийн настай сүмийн хананаас хутга барьсан аалзны дүрс зураг олжээ

Өнгөрсөн жил Перу улсын нутаг дэвсгэрээс олдсон 3,200 жилийн настай эртний шавар сүмийн ханан дээр хутга барьсан аалзыг бурханчлан тахиж зурсан байжээ. Энэ нь бороо хур элбэг орж, газар тариалан үржил шимтэй байхыг бэлгэдсэн гэж таамаглаж байна.

Шавар сүмийн 15х5 метрийн хэмжээтэй ханан дээрх зургийг зосон шар, шар, саарал, цагаан өнгийн будгаар зуржээ. Уг эртний олдворыг Ла Либертад мужийн Виругийн нутаг дэвсгэрээс олсон байна. Эндэхийн.

Судлаачид уг сүмийг Колумбаас өмнөх Куписник соёл иргэншлийн үед баригдсан гэж таамаглаж байна. Сүм голын ойролцоо байгаагаас харахад усны бурханд зориулж барьсан гэж үзжээ.

1279

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.