ЭЕРЭГ МЭДЭЭ: З.Цогт: Анх удаа хүлэмжний аж ахуй эрхлээд, долоо хоногт 20кг өргөст хэмх хурааж байна

Өвлийн хүлэмж ажиллуулж эхэлсэн залуус долоо хоногт 20кг ургац авч эхэлжээ. Хүлэмжээ дөнгөж өнгөрсөн намар л туршилтын шугамаар барьсан аж. Ах нь эдийн засагч, дүү нь орос, англи хэлний орчуулагч мэргэжилтэй 30 настай залуус өөрсдийн туршлагаа ийн танилцуулж байна. 

З.Цогт: 

-Гэр бүлийн жижиг бизнестэй болъё гэдэг санаагаар энэхүү өвлийн хүлэмжийг барьсан. Паараар халдаг. Долоо хоногт 20 орчим кг өргөст хэмх хурааж байна. Хэрэгцээгээ хангаад, илүү гарсныг нь борлуулдаг. 

-Хүлэмжийн аж ахуйн хүндрэлтэй зүйл нь юу вэ? 

-Хэцүү юм байхгүй дээ. Гол нь хийж үзэх л хэрэгтэй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.