Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдоржийг тушаал бууруулж, Ц.Насанбатыг түдгэлзүүлжээ
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ хэд хоногийн өмнө "Ерөнхийлөгч Х.Баттулга надтай хэрэг наймаалцсан. Надтай холбоогүй хийгээгүй хоёр асуудлаар хэрэг үүсгэсэн. Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж болон орлогч Ц.Насанбат нар нэг нь хэрэгсэхгүй болгож, нөгөө нь сэргээсэн. Энэ бол хууль, шүүхийнхэн Ерөнхийлөгч Х.Баттулгаас тушаал авч ажилладгийн нотолгоо" гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоо Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийг Баянзүрх дүүргийн прокурор болгон тушаал бууруулж, нийслэлийн прокурор Ц.Насанбатыг ажлаас нь түдгэлзүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.