Хорватын шумбагч 24 минут 33 секундийн турш амьсгалаа түгжжээ

Хорватын шумбагч Будимир Буда Шобат усан доор 24 минут 33 секундийн турш амьсгаагаа түгжин, өөрийн хувийн дээд амжилтаа эвдээд зогсолгүй Гиннесийн шинэ дээд амжилтыг тогтоожээ.

Тэрээр өмнө нь 2018 онд 24 минут 11 секундийн турш амьсгаагаа түгжиж байжээ. Гиннесийн номын өмнөх дээд амжилт нь 11 минут 35 секунд гэж бүртгэгдсэн байсан юм.

41087566 9414775 image a 35 1617036327762

165558796 3650709235056992 1649583113428663839 n

Түүний охин Саса нь одоо 20 настай бөгөөд тархины саа, аутизм, татаж унах өвчинтэй аж.

Мөн энэхүү оролдлогынхоо үеэр Шобат 2020 оны арванхоёрдугаар сард Сисак хотод болсон газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын ажилд зориулж хандивын мөнгө босгосон байна.

Эх сурвалж: UPI

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.