LIVE: Иргэдийн байр суурь: Хатуу хөл хориог дахин 14 хоног сунгахыг дэмжих үү

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс хөл хориог 14 хоног үргэлжлүүлэх нь зүйтэй гэх саналыг УОК-т хүргүүлэхээр болсон. Одоогоор УОК-оос ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.  Тэгвэл цаашид хөл хориог үргэлжлүүлэх хэрэгтэй эсэхэд иргэдээс байр суурийг нь сонслоо. 

Иргэдийн зарим хэсэг нь хөл хориог үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Гэхдээ энэ удаагийн хөл хорио маш сул байгааг ч иргэд шүүмжилж байсан юм. Иргэд үүрэг хариуцлагагүй, ухамсаргүй дээрээс нь холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа энэ үед хөл хориог сунгаад хэрэггүй гэж үзэх хүмүүс ч байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.