НД-аа тухайн байгууллага дээр төлдөггүй бол зорчих зөвшөөрөл олгохгүй
Маргааш өглөө үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагууд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд өнөөдөр 21:00 цагаас эхлэн жолооч нар Smartcart.mn руу орон автомашины дугаараа оруулан QR кодоо хэвлээд авах боломжтой. Систем доголдохгүй. Гол нь QR кодоо ажлын газрын үнэмлэхийн хамт ашиглана.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын тухайд шинээр QR код авах бол QR@gov.mn хаяг руу хүсэлтээ илгээнэ. Үүнд,
- Хөдөлгөөнд оролцох хугацаа
- Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар
- Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар
- Ажилтан, албан хаагчдын регистрын дугаар шаардана.
Өмнө нь QR зөвшөөрөл авч байсан бол автоматаар олгоно.
Зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтнуудад QR зөвшөөрөл олгохдоо нийгмийн даатгалаа тухайн байгууллага дээрээ төлдөг эсэхийг шалгаж, тухайн автомашины эзэмшигч татвараа төлсөн эсэхийг харгалзан зөвшөөрөл олгоно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.