Цэргийн нисдэг тэрэг байшин мөргөж, бага насны хүүхэд амиа алджээ

Зимбабве улсын цэргийн нисдэг тэрэг осолдохдоо байшин мөргөж, дотор нь байсан бага насны хүүхдийн аминд хүрчээ. Түүнчлэн нисдэг тэрэг дотор байсан багийн гурван гишүүн бүгд амиа алдсан байна.

Тус улсын агаарын цэргийн хүчний мэдэгдэлд дурдсанаар осол өнгөрөгч баасан гарагт нийслэл Хараре хотоос зүүн зүгт 30 км-ийн зайд орших Актурус тосгонд болсон байна.

Агаарын хүчнийхэн хүний амь эрсэдсэнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд ослын шалтгааныг шалгана гэж мэдэгджээ.

юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.