Эрэн хайх ажиллагааг зургаа дахь өдрөө үргэлжлүүлж байна

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум Тээл багийн Тэгш булан гэдэг газар Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Ослын голомтод Хөвсгөл аймаг дахь Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, мөн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан 15 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.

Уг ажиллагаанд нийт 116 хүн, 20 автомашин, 4 мотоцикл, 5 морь, 5 завьтайгаар эрэн хайх ажиллагаанд оролцож байна.

177317401 3781929031915217 5054415105456879063 n176440065 3781928595248594 234013430509156186 n176184033 3781929191915201 7080280961684831861 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.