Ардчилсан нам DCI групптэй хийсэн гэрээгээ цуцалжээ

Ардчилсан нам АНУ-ын лобби компани DCI групптэй 50,000 ам.долларын хоёр сарын гэрээ хийсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт ил болсон. Хоёр талын гэрээний талаар дөрөвдүгээр сарын 23-ны өдөр АНУ-ын Хуульзүйн яаманд мэдүүлснээр Lobby Foreign цахим хуудсанд тавигдсан билээ. Гэрээ ёсоор Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дөрөвдүгээр сарын 12-ний өдрөөс эхлэн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга болон түүний намын нэр хүндийг өсгөх, сурталчлах ёстой байсан.

Тэгвэл . Ирэх зургадугаар сарын 9-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан уг гэрээг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн, МАН-ын гишүүд эсэргүүцсэн байр сууриа илэрхийлээд байсан юм. Тэгвэл талуудын байгуулсан гэрээ цуцлагдсаныг ийнхүү мэдээлжээ.

Эх сурвалж: Foreign Lobby

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.