LIVE: С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг шууд сонгоно гэснээс зөрчил үүссэн

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ өчигдөр АН-ын дарга С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ болон дэд дарга нар мэдээлэл хийлээ. 

АН-ын дэд дарга Ц.Өнөрбаяр: 

-Та бүхэн өчигдөр СЕХ дээр болсон үйл явдлыг харсан байх. . 

АН-ын дэд дарга О.Чулуунбилэг:  

-Үр ачаа асраад, залуучууддаа сургааль, зөвлөгөөгөө хайрлаад сууж байх ёстой хүн бусдыг ална, дүүжилнэ гэж ярьсан нь хэзээ ч хүлээн зөвшөөрч болшгүй үйлдэл. . Бусдыг дүүжилнэ гэж ярьж байгаа шүү. 

СЕХ-ны албан шийдвэр гарсан учир АН-ын гишүүдийг хүрч ирж, эвлэлдэн нэгдэхийг уриалж байна. 

АН-ын дарга М.Тулгат: 

-АН өнөөдөр хоёр хуваагдсан нь үнэн. Энд их мөнгө байна, энд УИХ-ын гишүүд байна, энд Ерөнхийлөгч байна гээд АН-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан. . АН-ыг үүнийхээ багаж зэвсэг болгосон. Х их хурлыг зохион байгуулж, өөрийгөө өрсөлдөгчгүйгээр тодруулах гэж оролдсон. Үнэт зүйлгүй, ёс зүйгүй энэ үйлдэл өнөөдөр ялагдлаа. Хууль ёсны Ардчилсан нам энд байна гэдгийг баталлаа. 

АН-д сүүлийн зургаан сар байсан хүн сонгуульд нэр дэвших эрхтэй. Гэтэл Н.Алтанхуяг гэдэг хүн өчигдөр дахин элсээд, өнөөдөр нэрээ дэвшүүлж байна. Энэ бол АН-ын дүрмийг зөрчсөн хэрэг. 

АН-ын дарга С.Эрдэнэ: 

-АН дээд буюу удирдлагын түвшиндээ хагаралдсан. Тэрнээс анхан болон дунд шатандаа хагараагүй. . Бид шаардлага тавьсан. Ц.Туваан үүнийг хүлээн аваагүй учир би дүрмийн дагуу АН-ын даргын үүрэгт ажилд эргэн орсон.

. 

Надад сонгуульд нэр дэвших бодол байгаагүй. Ардчиллын эсрэг, АН-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан учир нэрээ дэвшүүлсэн. УБЕГ-ын 2017 оны бүртгэл хүчин төгөлдөр гэдгийг өчигдөр СЕХ хүлээн зөвшөөрлөө. . 

Би МоАХ-ны долоо дахь дарга. Найм дахь даргаар нь Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсон. Гэтэл одоо МоАХ-г өөрийн мэдлийн компани, өмч шиг хандаж байна. МоАХ-г өмчлөх гэсэн санаатнуудын үе дууссан шүү гэдгийг хэлье. 

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах ажлын үеэр хэн нь гурван урвагчийг өөрийн талд элсүүлсэн билээ? 3-4 жил хэн ах, дүү шиг явлаа? Урвагчидтай нийлж намайг доромжилж, хүний хувьд гутаах ажлыг хэн хийлээ? Иймд байхад би яалаа гэж МАН-тай нийлэх юм бэ? Би дарангуйллын эсрэг явж байгаа. 

. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.