Нэг настай охин дээрээ буцалсан ус асгасан эмэгтэйг баривчилжээ

Нэг настай охиныхоо гар дээр буцалсан халуун ус асгасан 25 настай эмэгтэйг Японы зүүн хэсгийн цагдаа нар өнгөрөгч мягмар гарагт баривчилжээ.

Гунма мужийн Такасаки хотын оршин суугч Тэрээр охиныхоо гар дээр нэг минут орчмын турш халуун ус асгасан гэж цагдаа нарт хэлжээ.

Албаныхны мэдээлснээр Ватанабе даваа гарагийн 12:00 цагийн орчимд Такасаки дахь гэртээ энэ хэргийг үйлдсэн байна.

Цагдаа нар түүнчлэн хохирогч охины биеийн байдлыг үнэлэн, тус эмэгтэй нь хүүхдээ байнга хүчирхийлдэг байсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж.

Эх сурвалж: Japan Today

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.