А.Навальныйгийн эмч сураггүй алга болжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг өнгөрсөн жил хордох үеэр түүнийг эмчилж байсан Сибирийн эмч сураггүй алга болсон гэж орон нутгийн цагдаа нар өнгөрөгч ням гарагт мэдэгджээ.

Омск мужийн цагдаагийн газрын мэдээлснээр Одоо түүнийг эрэх хайх ажиллагаанд Оросын Онцгой байдлын алба болон сайн дурынхан нэгдэн, дрон, нисдэг тэргүүдийг дайчлан ажиллаж байгаа аж.

Ерөнхийлөгч Владимир Путины хамгийн нэрт шүүмжлэгч Навальный Сибирийн Омск хотын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеэр Мураховский нь тус эмнэлгийн Ерөнхий эмч байсан юм. Уг явдлаас хойш тэрээр бүс нутгийн Эрүүл мэндийн сайдын албан тушаалд дэвшсэн байна.

Харин Алексей Навальный ХБНГУ-д хүргэгдэн, эдгэрсэн билээ. Одоо тэрээр эх орондоо эргэж ирэн, Владимир муж дахь шоронд хоригдож байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.