LIVE: Өрхийн эмнэлэгтэй ЧД-ийн 3-р хороонд өрхийн эмнэлэг дахин барих гэж байгааг оршин суугчид эсэргүүцэж байна
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайд тус хорооноос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбатын санаачилгаар өрхийн эмнэлэг барих гэж байгааг оршин суугчид эсэргүүцэж байна. Учир нь тус хороо өрхийн эмнэлэгтэй, оршин суугчдад өрхийн эмнэлэг биш, хүүхдийн тоглоомын талбай хэрэгтэй байгаа аж.
Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийн дэргэд байрлах 20м хүрэхгүй хэсэгхэн талбайд Жишиг өрхийн эмнэлэг барихаар болсныг оршин суугчид эсэргүүцэж байна. Сургууль, цэцэрлэг орох үед уг газарт машин тэрэг, хүн зоны хөдөлгөөн багтаж шингэхгүй болдог тул доороо гарааш, дээрээ тоглоомын талбайтай байгууламж барьж өгөхийг хүслээ. "Тэгээд ч 2 ба 3 дугаар хороо Өрхийн эмнэлэгтэй шүү дээ" гэж оршин суугчид өгүүлж байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбатад энэ талаар хандаж үзэхэд өөрийгөө зөвтгөсөн мэдээлэл өгсөн учир Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хандах нь зүйтэй гэж үзжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.