?LIVE: М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна
М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ. "Хар машинаар санал луйвардан, төрийн эрхийг хууль бусаар авсан хэргийг хаасныг эсэргүүцэж байна" гэв.
АН-ын дарга М.Тулгат:
-Өнгөрсөн сонгуулиар санал луйвардсан илэрхий баримтыг прокурорын байгууллагаас "хохирогчгүй" хэмээн хаасныг бид эсэргүүцэж байна. Иймд Онц зөвлөл байгуулах хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг СЕХ-нд тавьж байна.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:
-Сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн нь төрийн эрхийг хууль бусаар авсан хэрэг юм. Ийм луйврыг өнгөрсөнд нь орхиж явснаас жишиг тогтож байна. Ардчилалд маш том аюул учирч байна.
АН-ын хуулийн зөвлөн Д.Оросоо:
-Нийслэлийн АН-аас тухайн үед гомдол гаргахад "хохирогчгүй" хэмээн хаасан. Төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.