Мексикийн цагдаагийн дарга отолтод орж, амиа алджээ

Мексикийн баруун хойд хэсгийн Синалоа мужийн цагдаагийн дарга Жоэл Эрнесто Сото нийслэл Кулиакан руу зорчиж байхдаа халдлагад өртөн, амиа алджээ. Зэвсэгт этгээдүүд түүний автомашин руу 200 орчим удаа буудсан гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдээлсэн байна.

 Синалоа мужийн Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристобал Кастанедагийн мэдээлснээр Сото чөлөө аваад байсан бөгөөд гэр бүлтэйгээ уулзахаар аялж явахдаа отолтод орсон аж.

Тэрээр хамгаалагч нартайгаа хамт явж байсан хэдий ч илүү анхаарал татахааргүй тээврийн хэрэгслээр явахыг хүсэн, автомашинаа солиод байжээ. 

Синалоа мужид гэмт хэргийн бүлэглэлүүдийн хүчирхийлэл ихээр гардаг бөгөөд тус мужийн орон нутгийн картел нь хамгийн харгис хэрцгий хэмээх нэрийг зүүдэг юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.