МҮОХ: Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо

МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдахаар болж, уг хурлаар Н.Түвшинбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх тухай мэдээлэл гарсан. Гэтэл Монголын үндэсний олимпын хороо албан ёсны цахим хуудсандаа "Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэж мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр Н.Түвшинбаяр огцрох хүсэлгүй байгаа төдийгүй, МҮОХ-ны албаны ёсны имэйл хаягийн нууц үгийг өөрчлүүлж, гадаад дотоодод өөртэй нь холбоотой ямар ч мэдээлэл цацахгүй байх үүргийг ажлын албаныхандаа өгчээ. Олон Улсын олимпын хорооноос Н.Түвшинбаярт нэн даруй хариуцлага тооц гэсэн чиглэлийг МҮОХ-нд удаа дараа ирүүлсээр байгаа юм байна.

Гэвч Н.Түвшинбаяр нь ажлаа өгөхгүй гүрийсээр байвал Монголын тамирчдыг Токио-2020 олимпод оролцуулахгүй байх эрсдэл ч үүсэхээр байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.