? LIVE: Ээжүүдийн нэрийг барьсан вакцин эсэргүүцэгчид настай хүний хамар хугалж, лам нар руу чулуу барьж дайрчээ

Хэсэг бүлэг иргэд төрийн бослогод нэгдсэнгүй гэж Гандан хийдийн лам, харуулуудыг зодож танхайрчээ. Өнгөрсөн сараас эхлэн 2-3 байгууллагаас коронавирусийн эсрэг вакциныг эсэргүүцэх үйл ажиллагаанд нэгдэх, Чингис хааны төрийг сэргээн мандуулах зорилготой эмэгтэйчүүдийн бослогод нэгдэхийг лам нараас шаардсан байна.

Монголын бурхан шашинтны төв “Гандантэгчэнлин” хийдийн ХМОНХА-ны дарга Ж.Одгарьд: Цар тахалтай энэ үед хүн төрөлхтний сайн сайхны төлөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вакциндаа хамрагдахыг уриалж байгаа. Лам нарын зүгээс вакциндаа хамрагдаж, УОК-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллахгүй байгаа.

ffkssss

Гэтэл энэ сарын 14-нөөс эхлэн хэсэг бүлэг иргэд . Шаардлагын хариугаа авна гэх нэрийдлээр “Гандантэгчэнлин” хийд руу дайрч, манаачийн хамрыг гэмтээсэн. Манай байгууллагын зүгээс эд нарын хүсэж байгаа шаардлагыг биелүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Үнэхээр вакцин тариатай холбоотой хүсэлт тавих бол холбогдох газарт нь хүсэлтээ тавих хэрэгтэй

Гандантэгчэнлин хийдийн шашны дээд сургуулийн харуул Д.Чимэдцэрэн: . Энэ явдлаас болж харуулаад амралтгүй манаанд гарч байна. Өөрсдийн санаа бодлоо илэрхийлэхдээ ёс зүйтэй илэрхийлэх хэрэгтэй. Албан газарт шууд лайв хийж, орилж хашхирч ажлаа хийгээд сууж байгаа хүмүүсийг доромжилж, хашхирх нь үнэхээр ой гутам муухай санагдсан.

flsssss

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.