Маргаашнаас хоолны газар, ресторан, кофе шопууд заалаар үйлчилж болно
Өчигдөр УОК халдварын эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор нийтийн хоолны газар, ресторануудын заалаар үйлчлэхийг хориглох хугацааг дахин 10 хоногоор сунгасан. Тэгвэл энэхүү шийдвэрийг маргаашнаас цуцалж байна.
Цар тахлын үед аж ахуйн нэгжүүд их хэмжээний хохирол амсаж ирсэн тул тэдний саналыг харгалзан үзэж халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан вакцины 2 тунтай иргэдэд бар, пабаас бусад хоолны газар, ресторан, кофе шопууд заалаар үйлчилж болох шийдвэрийг НОК дөнгөж сая гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.