16 муурыг хүйтэн зэвсгээр гэмтээж, хороосон эрэгтэйг гэм буруутайд тооцов

Британийн иргэн 54 настай Стив Букет 2018 оноос эхлэн 16 тэжээвэр муур луу хүйтэн зэвсгээр халдан, тэдний есийг нь онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал болжээ. . Энэ сарын 12-ны өдөр болох шүүх хурлаар түүнд яллах дүгнэлт үйлдэхээр зэхэж байна.

Букет өмнөд Английн Брайтон хотод 2018 оны 10 дугаар сараас эхлэн тэжээвэр амьтдыг агнах хэрцгий үйлдлээ хийжээ. Түүний гарт 16 муур өртсөний ес нь үхсэн бөгөөд долоо нь хүндээр гэмтэж шархадсан байна.

. 2019 оны тавдугаар сард Букет есөн сартай Хендрикс муурыг хутгалж буй бичлэгийг шүүхэд илгээсэн ба уг муур удалгүй үхсэн байна. Энэ явдлаас хойш хэдхэн хоногийн дараа гэмт хэрэг үйлдсэн зэвсгийг сэжигтний гэрээс олж баривчилжээ.

210701054306 02 british cat killer scli intl gbr screengrab exlarge 169

Мөн Букетын гэрийн компьютер дээрээс нохой болон муурыг хядаж буй бичлэгүүдийг тогтмол үзсэн ул мөрийг цагдаа нар илрүүлсэн байна. Үүгээр ч зогсохгүй үхсэн муурын зургийг авсан баримтыг олжээ.

Эх сурвалж: CNN  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.