Шри Ланкын эргийн ойролцоо далайн амьтад хордож үхжээ
Шри Ланкын эргийн ойролцоо өнгөрсөн сард улсын түүхэн дэх хамгийн том далай тэнгисийн осол болсон. Сингапур улсад бүртгэлтэй MV X-Press Pearl усан онгоц их хэмжээний химийн бодис тээвэрлж байгаад шатаж, живснээр эргийн ойролцоо хортой бодис алдагдсан юм.
Уг хөлөг 1,500 орчим чингэлэгтэй байсан ба 25 тн азотын хүчил, бусад химийн бодис тээвэрлэж байжээ. Хөлгийн ахмадыг хүрээлэн буй орчныг бохирдуулсан хэрэгт буруутган шүүж байгаа юм. Шри Ланкын Засгийн газар хөлгийн ахмадаас гадна бусад 15 хүнийг буруутай гэж үзэн шүүхэд дуудахаар зэхэж байгаа ажээ.
Хөлөг живснээс хойш 176 яст мэлхий, 20 далайн гахай, 4 халим үхэж далайн эрэгт шидэгджээ. Мөн тээвэрлэгдэж байсан хуванцар үрлүүд эргийг бохирдуулж, сайн дурынхан одоо ч цэвэрлэсээр байгаа юм.

Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.