? LIVE: Эмнэлгийн гадаа нас барсан хүний нэр төрд халдсан хэмээн НЭМГ-т шаардлага өгөв

Чингэлтэй дүүргийн оршин суугч талийгч Р ийн эрхийг хамгаалах, нэр хүндийг сэргээх, ар гэрээс нь уучлалт гуйх, ёс зүйн хариуцлагыг нэхэж НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид шаардлага хүргүүллээ. 

Дүүргийнхээ иргэнийг төлөөлж, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай талийгчийн ар гэрийн нэрийн өмнөөс уг шаардлагыг өгсөн байна. 

Тус иргэн тусламж авч чадалгүй нас барсны дараа Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хийх үеэрээ "Тухайн иргэнийг зоорийн давхарт амьдардаг, алтны дархан бөгөөд сүүлийн 10 хоног архи согтууруулах ундаа уусан" гэх зүйл ярьсан.

Ингэж ярьсан нь , тухайн хүний амь эрсдэхэд ядуу, архичин, зоорийн давхарт амьдардаг бол өөрийнх нь буруу гэх сэтгэгдлийг олон нийтэд төрүүлсэн нь тухайн хүний нэр хүндэд халдсан хэрэг гэж ар гэрийнхэн нь үзсэн байна. Тиймээс тухайн иргэний нэр хүндийг сэргээлэхээр шаардлага хүргүүлжээ. 

Шаардлагыг бүрэн эхээр хүргэж байна: 

204285572 242556710723261 5125744465737573421 n

204119974 1206678459774323 2700514584702426356 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.