Баруун дөрвөн замын уулзварыг маргааш 06:00 цагт нээнэ

Нийслэлд хийгдэж буй зам засварын ажлын хүрээнд Баруун дөрвөн замын уулзвар хэсгийн хучилтыг шинэчилж, засварын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Энэ хүрээнд тус уулзварын замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаасан тул иргэд, жолооч нарыг бусад замаар зорчихыг зөвлөж байна.

Долдугаар сарын 23-ны 00:00 цагт эхэлсэн дээрх зам засварын ажил маргааш буюу долдугаар сарын 26-ны 06:00 цагт дуусаж, замын хөдөлгөөнийг нээнэ гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
218926824 2083450778462334 8452698175617138086 n

218670784 2083450825128996 2073752632407965477 n

218128369 2083450868462325 2714166145160816698 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.