50 тоосгон гараашийг чөлөөлсөн газарт явган хүний зам тавина

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн 19 байршилд 122 зөрчлийн судалгааг гаргаж, мэдэгдэх хуудсыг газар дээр нь хүргүүлж, захирамжийн хэрэгжилтийг хангахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын нөлөөлөлд өртсөн

Тэгвэл уг чөлөөлсөн талбайд "Борхойн зам" ХХК авто замын шинэчлэл хийх аж. Тухайлбал, авто замын зорчих хэсгийн өргөн 5-5.5 метр байсныг 6 метр өргөнтэй болгон шинэчилж, замын урд талдаа 2 метр өргөнтэй явган хүний зам тавихаар төлөвлөсөн байна.

viber image 2021 07 25 15 16 38 993

47

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.