Хэнтий аймгийн Баян-Овоо сум хүнсний талонгүй сум боллоо

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраа хэрэгжүүлж байгаа "Халамжаас хөдөлмөрт" арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн Баян-Овоо сум хүнсний талон /хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ/-д хамрагддаг Ингэснээр ажилласнаар улс, аймгийн хэмжээнд хүнсний талон авдаггүй анхны сум болсон байна. 

Харин Хэнтий аймгийн хэмжээнд халамжийн үйлчилгээнд хамрагддаг 1532 өрхийн 8049 иргэн байгаа бөгөөд энэ тоог улам багасгах зорилт тавьжээ.

Энэхүү ажил нь амьжиргааны түвшин доогуур иргэд төрийн халамжийг хүлээж амьдрах бус хөдөлмөрлөж, цалин хөлс авч, хамт олны дунд хөгжиж, өөрийн хүслээр таатай амьдарч болдог гэдгийг иргэдэд ойлгуулж бусад сумдад үлгэр дуурайлал болж байна гэж холбогдох албаныхан дүгнэжээ. 

"Халамжаас хөдөлмөрт" арга хэмжээний хүрээнд 2021 онд нийт 166 өрхийн 985 гишүүн иргэнийг хүнсний талоны үйлчилгээнээс түтгэлзүүлэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулжээ.

232162841 1515842265431539 8688398257098936988 n232425875 1515842482098184 3180730899093733970 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.