? LIVE: МАН УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ
УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших нам эвслүүдийг бүртгэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Энэ өдөр СЕХ-нд УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар хүргүүлсний дараа түүнээс цөөн зүйлийг тодрууллаа.
-МАН УИХ-ын нөхөн сонгуульд ямар хүмүүсийг нэр дэвшүүлэх вэ?
-Бид нэр дэвшигч нартаа тодорхой шалгууруудыг тавьж өгсөн. Нэгдүгээрт, ёс зүйтэй. Хоёрдугаарт, өндөр боловсролтой. Гуравдугаарт, нийгэмд хийж бүтээсэн зүйлтэй хүнийг нэр дэвшүүлнэ.
-МАН-аас нэр дэвших хүсэлтэй гишүүд Бага хурлын үеэр заалнаас шууд нэрээ дэвшүүлэх юм уу?
-Нэр дэвших хүсэлтэй хүмүүс МАН-ын Удирдах зөвлөлд бичгээр хүсэлтээ гаргах ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.