? LIVE: Адуучин Д.Мөнхтүмэнгийнх 500 гаруй адуу маллаж, 100 орчим унага бойжуулж байна

Өнөө жил Дундговь аймгийн Гурвансайхан суманд 30 гаруй мянган адуу тоологджээ. Адуу голлон малладаг олон айл, өрхүүд Гурвансайхан суманд байдгийн нэг нь адуучин Д.Мөнхтүмэнгийнх. 

Адуучин Д.Мөнхтүмэн 1993 оноос хойш адуу маллаж байгаа бөгөөд түүний нүүдэлч, хөдөлмөрч занг нутгийн ард түмэн андахгүй мэддэг байна. Д.Мөнхтүмэнгийн дөрвөн хүүхэд дөрвүүлээ аав, ээжийгээ даган адуучин, малчин болсон байна.

Д.Мөнхтүмэнгийнх жилийн дөрвөн улиралд нүүдэл хийдэг бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Дундговь аймгийн бусад сумд, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймгуудаар оторложээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.