? LIVE: З.Мэндсайхан: Ургац хураах ажилд оюутнуудыг өдрийн 50,000 төгрөгийн цалинтайгаар дайчлан ажиллуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох салбарын сайд нар танилцууллаа.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
Энэ жил өндөр ургац хурааж авах прогноз гарлаа. Тун удахгүй намрын ургац хураах ажил улс орон даяар өрнөнө. Энэ жил нийт 610 мянган га талбайд тариа тариалсан. Ургац ямар байгаатай газар дээр нь очиж танилцахад соёололт маш сайн байлаа. Ургац хураахаас өмнө зам засварын ажлыг сайжруулах шаардлагатай байна. Ургац хураах ажилд их, дээд сургуулийн оюутан залуучуудыг тодорхой төлбөр хөлстэйгээр дайчлан ажиллуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Оюутнуудыг ургац хураах ажилд өдрийн 50,000 төгрөгийн үнэ хөлстэйгээр ажиллуулна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.